
Өмнөговийн нутгийн сайхан газруудаар аялаж явахдаа авсан зурагнуудаасаа хүргэж байна. Хэрэгтэй, хэрэггүй олон зураг авсан болохоор үзүүлэх нь зүйтэй ч юм уу? үгүй ч юм уу? бүү мэд. Ямартаач хэдэн зураг оруулхаар шийдлээ.

Тулаан: Би өлсөж байна, Би: би амьдарч байна, Тэгээд яахын хэн нэг нь амьдрах ёстой биз дээ!!! Уучлаарай би чамайг иднэ... Хоолондоооо.

Биеэрээ би эрээн, Битгэрхээрээ өлсөнгө
Битгий ингэж зураг дар, Би муухай гарах гээд байна

Говийн хонин гүрвэл

Фоозыг бол сайн авдын байна лээ хэхэ

Араасаа ккк

Хүйтэн ус уумаар байна уу? Сэрүүхэн тасалгаанд хөдөлгөөнгүй ширээний ард суусан блогчид мээнэ сайн ус уужээ, хөдөлгөөн сайн хийж байгаарай. Хааяа санаа зовхийм байна ш дээ. За тэгээд ус ууя, ус ууя гээд байваа ккк. За тэгвэл 500 төгрөг аваад ойролцоох хүнсний дэлгүүрлүү гүйгээд МАРШ

Энэ нөгөө Ёлын амнд байдаг худалдаа. 100 метр яваад л ийм хүмүүстэй таарах болно. Гарын уртай, байгалын зөөлөн чулуу, арц модны үндсээр хийсэн элдэв янзын сониорхолтой эд зүйлсийн худалдаа.

Тэмээн сийлбэр

Аргал, аргал гэснээс Янгирын зураг үзүүлий хэхэ

тэр дунд нь байгаа бор шаргал нь нөгөө Янгир маань, их өндөрт байсан болохоор татаад татаад сайн гараагүйээ, толгойгоо цааш нь харуулчаад хөдөлдөггүй дээ. Тэгэхээр энэ одоо бөгсний зураг л болчлоо ккк

Шахмата

Аргал уу?

Бүргэд

Янки. Бага байхад янки гээд нэг бухтай кино харж байсан санагдаад орж гараад байна.

Зэрэглээ

Сонин содон зэрэглээ

Сайхан талдаа. Энд хэсэг суугаад л баймаар санагдсан. За тэгээд эзгүй хээр сууж яахнуу энэ тэр гээд байваа хэхэ.

Нэрийг нь мартчиж, орой гэрээс газрын зурагаа харжийгаад хэлий

Говийн ГАНЦ айл

Говьд гайхалтай сайхан зохицсон мал даа.

Зүүн гар талд өргөөшөө 1 км, уртаашаа 67 км гайхамшигтай газар үргэлжлээл байгаа ккк

Баруун гар талд. Говийн элсээр шуурч байгаа байдал. Өдөржин иймэрхүү орой өглөө 2 тогтоод өдөржин нэг иймэрхүү :(

Очих газраа олоод ирсэн шүү. Говийн ногоон бүс

Сайхан тогтоцтой янзын газардаа. Хэхэ сайхан сайхан сайхан л гээд байхаас өөр үг алгөө

Ер нь бол явган явах л газар, мануус харин энд сайхан буудлаад авсан гэхдээ хог хаягдал, бохирдол гаргалгүй цэвэрхэн байсан :)

Хонгорын гол энэ ногоон бүсэд байрлах бөгөөд миний ажилласанаар усгал нь газрынхаа өөдөө урсаж байгаа нь үнэхээр содон санагдсан шүү

Говийн их талаар 2 өдөр тасралтгүй явсан манууст бол ногоо хараад бас сайхан байсан шүү

Говийн хармагаас ганц сайхан идсэн дээ. Муу хүүний ёсоор идсэн ууснаа яринаа яадын цус. сайхан жимс байна лээ дээ. Говийн юм гэсэн дээ цас гэсэн исгэлэн амттай байсан.

Нэг иймэрхүүл жимс дээ. Мэддэг биздээ та нар мэдкү мань мэт анх харжийгаан амьдаар нь

Заг. Уул нь их сайхан мод санагдсан даанч говийнхон маань түлсээр байгаад, бас бус хүчин зүйл нөлөөлсөөр байгаад одоо их ховордсон байна лээ дээ

Нарийн нарийн ногоон зөөлөн эдээс бүрдсэн бас л сонин

Элс ихтэй газар ингээд ургаж байдаг сайхан :)

Заг, элс, хармага хосолсон үнэхээр сайхан газар даа энэ хэсэг газар

Элсний бүтээн байгуулалт ккк

Цаана бол нэг ийм юм үзэгдээд л байгаа. Жаахан фокусаа тааруулчих гэж үү? За одоохон...

... за тааруулчихлаа цаадах нь одоо тод харагдаж байна уу?

Загийн засваар Хонгорын элс дурандхуй

Өө ахиад л фокусаа тарууллаа хэхэ :)
... (Энэ BiBanjig байна уу? мань амжаагүйээ зураг явуулж. Уул нь дараах зургуудаас 5-ыг нь явуулах гэж байсын хэхэ даанч болсонгүй ээ дараа жилээс орноо дахиад зарлаарай хө)

Гайхалтай сайхан газар. Надад эх орон хамгийн сайхан нь ...

Цаана нь ямар уул билээ?, Дундуур нь Хонгорын Элс, Наана нь баян бүрд :)

Хонгорын голооо гэж ... газрынхаа өөд л урсаад байхымдаа

ДАВХЦАЛ :) Миний дуртай зураг даа... миний хамгийн дуртай зураг гэвэл одоо энийг хэлж болохоор болжээ би авсан зургандаа дуртайл болж байгаам байна.

Хонгорын голын гүүр :) мотоциклтай нөхдүүд бол дээгүүр нь гэр бүлээ сундлаал давхиж өгнө дөө. Мангар эрсдэлтэй наасан...

Элстэй болохоор усны өнгө нь бор талдаа. Эндээс чулуу олох гэж бас л бөөн юм болсон шүү

Зиаг нар жаргаж байна. Ингээд цааш нь надын муу апратны хүчин чадал зоригийг минь мохоолоо гэсэн хахаха лааг зоригтой биз хаха. Гэхдээ маргааш мандахын нар яаж ургадагийг, манханы орой ямар салхитайг, магад тэр намайг бас бодож байгаа эсэхийг мэдэх хүслээр дүүрэн майхандаа орж нам нойрондоо дарууллаа, өглөө 5 гэж босно.






Сэтгэгдэлүүд:
хонгорын элсний урд харагдаж байгаа уул гурван сайхан уул бишээ, ямар уул билээ дээ нэрийг нь мартажээ
бас сүүлийн нар жаргажаагаа зураг гоё юмаа
заг чинь ийм их өвстэй байдымуу?
Наргил, харин ногоон урт эдээс бүрддэг юм байна лээ. Өвснөө арай хатуу гэхдээ m/
2 гэр байхад ганц гэж ирээл.. эсхүүл 100 тат..............хахаха
элсний бүтээн байгуулалт чинь харин гоё зураг байна даа...,
Тэр давхцал бас их гоё, тээ...,
Эцэст нь өөрөө чадахгүй байгаа болохоор шөнийн гоё зургуудыг чинь харахаар жаахан зэвүү хүрээд байна, хэхэ...
Уралдааны тухайд хойтон эртнээс зарлаж байгаад, гоё болгож хийнэ ээ... тэрэнд орохгүй бол ч ...
хэхэ удахгүй хамт зураг авий тээ. Дараа заавал оролцноо
их тавьтваргүй хүн шүү энэ
*САЙХАН САНАА*, өгөөгүй байжийж. Нээх мэддэг хүн хэхэ
нар жаргаж байгаа зураг хамгийн гоё харагдах юмаа
ss_gogo, тамирчин сайна уу? баярлалаа хө
Гоё зурагнууд байна дөөө
Хэлтэрхий, duhh гайхалтай сайхан
LuZa, өөрийнхөө???
сайхан зургууд байна
Хармаг жимсийг идэж байсан, гэхдээ бутандаа яаж ургадагийг нь мэддэггүй байлаа.
Харин тэнд хийсэн, зорсноо зарж суугаа хүмүүс Африкийн наймаачидтай тун адилхан бизнес эрхэлдэг юм байна.
Говийн өндөр саарал уулс эрт цагт үлэг гүрвэлүүдийн уснаас гарч хөлөө тавин амрах цэгүүд байжээ...
Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ
Хайр дурлал инээмсэглэлээс эхэлнэ
Хаврын бороо, цэцэгнээс эхэлнэ.
Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ
Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ
Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ.
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хаа хол хүний үр явахаас эхэлнэ
Хасар, басар нохой хөсөг дагахаас эхэлнэ
Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ
Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ
Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ.
Зурган шүлэг, шүлгэн зураг шиг...
Хэнхэг Гэндэн, баярлалаа хө. Сайхан санаа гэж бодож байгаа бол би замчлаад хүргээд өгий хаха
Myrlin, баярлалаа хө. аанхан төстэйл юм тэ. Сайхан нутаг байна лээдээ
Ууганаа, гайхалтай сайхан шүлэг байна даа баярлалаа найзаа
Хамаг юм үргэлжлэхээс эхэлнэ
Харанхуй шөнө ч дэнгийн гэрлээс эхэлнэ
Харь хол ч буцаж харихаас эхэлнэ
Хайрт минь дэргэд налж суухаас эхэлнэ
ХАМАГ ЮМ САЙН САЙХАН ЖАМААРАА ҮРГЭЛЖЛЭХЭЭС ЭХЭЛДЭГ... ккк )
delgeen, сайхан сэтгэл баяслаа
Сайхан зурагнууд байнаа. Өөлөөд аль гэвэл гэрэл нь жаахан дутуудаад байх шиг байна. Говийн зураг найлайгаад гэрэл ихтэй тусмаа гоё харагдаад байх шиг байдаг.
leo, баярлалаа хө.
Сэтгэгдэл үлдээх: