
Сэтгэл гэдэг ууланд хяруу унахаас өмнө
Сэмжин үүлсээр заалгаад намайг олоод ирээрэй. өнөөдөр баярын өдөр :) эхлээд 37 минут болжийно :)

Сайхан өдөр

сайхан өдөр байсан цастай борооотой ....

Надад таалагдсан хэхэ... ?

Цагаан гунигийн мананд намрын дурсамжаа хучаад
Чамайг ирэх хүртэл би орь ганцаараа байж байя
Манан буусан ууланд бугийн жимээр яваад
Мартагдах дөхсөн намайг өвлөөс өмнө олоорой.... надад уншуулсан iiiistooo гоё

Нулимсаар нэрсэн дарсаа нуурын гүнд хадгалчихаад
Намайг гээд иртэл чинь цор ганцаар байж байя
Час улаан уруул минь цагаан болохоос өмнө
Цасан ширхэгээр заалгаад намайг олоод ирээрэй.... за :)

Орог саарал зэрэглээн дунд нүцгэн бүжиг бүжээд
Огт танихгүй чамайг би жимгүй газар хүлээж байя
Сэтгэл гэдэг ууланд хяруу унахаас өмнө
Сэмжин үүлсээр заалгаад намайг олоод ирээрэй.... маргааш хяруу буухгүй, магад нөгөөдөр бас буухгүй 80 хүртэл бас буухгүй ш дээ. /н.Номингийн шүлэг/

энэ хаврын сүүлчийн цас.... 2009-5-16 ....

:)

Барак Обомагаас илүү ойрхон ном шүү хэхэ

Ганц нэг бичлэгийг нь өмнө нь уншиж байсан тэгээд дажгүй цар хүрээтэй бичдэг хүн шиг санагдсан шүү их биш гэхдээ бага л уншсан болохоор гүйцэд хэлж мэдэхгүйм өө. Гэхдээ таалагдвал бүгдийг нь уншаарай. Найзынх нь бэлэг +10 бууз шүү хэхэ. Энэ хаврын бас хамгийн сүүлийн цас, бороотой өдрийг бэлэглэж байна шүү бас хэхэ.
:) төрсөн өдрийн мэнд хүргэе... энд байгаа аз жаргалаасаа зөндөөнийг бэлэглэе сайхан баярлалаарай :)






Сэтгэгдэлүүд:
сайхан зургууд байна, гоё бэлэг болж чадсан байх аа
Цагаан сэтгэл-ариун бэлэг
Бүх зүйл сайхан
nini, хэхэ дахиад дамжуулчнаа баярлалаа
Сэтгэгдэл үлдээх: